“Сайн туршлага-2021” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа дэвшүүлэх, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, чанарын онол, дадлага мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Сайн туршлага-2021” арга хэмжээ өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдаж байна. “Сайн туршлага шалгаруулах” үйл ажиллагаа болон “Сайн туршлага дэлгэрүүлэх” уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, нийт зургаан чиглэлээр шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулж, ном гарын авлага гаргаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээнд оролцсон сайн туршлага, шилдэг бүтээлийг эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2020 онд мэдээллийн технологийн ололтыг ашигласан цахим хуудас бүтээж, вэб сайтад он, оны шилдэг бүтээлийг байршуулжээ. Түүнчлэн 2016 онд … Continue reading “Сайн туршлага-2021” арга хэмжээ зохион байгуулагдаж байна